НАТО Оросыг ойлгохгүй байгаад америкийн генерал сэтгэл зовинож байна
Орос болон Өрнөдийн орнууд бие биенийхээ санаа зорилгыг илүү сайтар ойлгоё гэвэл, илүү нягт харилцаатай байх хэрэгтэй гэж Европ дахь НАТО-гийн нэгдсэн зэвсэгт хүчний ерөнхий командлагч америкийн генерал Кёртис Скапаротти “Ассошиэйтед пресс” агентлагийн сурвалжлагчтай ярилцахдаа мэдэгджээ.
Хоёр том гүрэн хангалттай идэвхитэй яриа хэлцээ хийхгүй байгаа нь зэвсэгт сөргөлдөөнд хүргэж болох юм гэж тэр хэлсэн байна.
“Хүйтэн дайны үед бид бие биеэ ойлгож, уулзаж ярилцдаг байсан. Харин өнөөдөр бид тэднийг (оросуудыг) тэгтлээ сайн ойлгохгүй байгаад би сэтгэл зовинож байна” гэж америкийн генералын хэлснийг агентлаг иш татан дурджээ.
Хоёр тал ярилцаж, хамтран ажиллах нь “тогтоон барих чухал хүчин зүйл” юм гэж Скапаротти хэлсэн байна. Эсрэг талынхаа чадавхи, санаа зорилгыг мэдэж байх нь мөргөлдөөн гарах магадлалыг багасгаж болох юм гэж тэр үзэж байна.
“Тиймээс бид Оростой аль болохоор илүү сайн харьцаж байх хэрэгтэй хэмээн би бодож байна. Ингэх нь бид бие биеэ ойлгохын баталгаа болно” гэж ерөнхий командлагч тодруулан тайлбарлажээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ