Дэлхийн хамгийн том онгоц агаарт амжилттай хөөрчээ


АНУ-ын “Stratolaunch Systems” компанийн зохион бүтээсэн дэлхийн хамгийн том онгоц анхны туршилтын нислэгээ амжилттай гүйцэтгэсэн тухай “АР” агентлаг уламжиллаа.

Хоёр бүхээг бүхий “Stratolaunch” онгоц АНУ-ын Калифорни мужийн тэнгэрт дүүлсэн байна. Тус онгоцны далавчны урт 117 метр бөгөөд өмнө нь хамгийн томд тооцогдож байсан ЗХУ-ын Ан-225 Мрия” онгоцныхоос 30 шахам метрээр урт аж.

“Stratolaunch” онгоц “Boeing 747”-д ашигладаг “Pratt&Whitney”-гийн зургаан хөдөлгүүртэй, 226 тонн ачаа тээх хүчин чадалтай юм байна. Тус онгоцыг дэлхийн тойрог замд сансрын хөлөг онгоцууд гаргахад голчлон ашиглах ажээ.

Stratolaunch Systems” компанийг 2011 онд Билл Гейтстэй хамт програм хангамжийн “Microsoft”-ыг анх санаачилсан Пол Аллен зохион бүтээгч Берт Рутантай хамтран үүсгэн байгуулжээ.

Б.Туг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ