Хар тэнгист НАТО-гийн “Тэнгисийн бамбай” хээрийн сургууль эхэллээ


Хар тэнгисийн баруун өмнөд хэсэгт өчигдөр НАТО-гийн “Тэнгисийн бамбай” (“Sea Shield”) хээрийн сургууль эхэлсэн тухай “ТАСС” агентлаг уламжиллаа.

Хээрийн сургуульд АНУ, Грек, Болгар, Канад, Нидерланд, Румын, Туркийн хөлөг онгоцууд болон агаарын нисэх хүчин оролцож байгаа аж. “Тэнгисийн бамбай”-н ажиллагаанд түүнчлэн Гүрж, Украины зэвсэгт хүчний төлөөлөгчид хүрэлцэн иржээ. Ингэх нь дээрх хоёр орны аюулгүй байдлыг баталгаажуулна гэж НАТО-д үзсэн аж.

  “Тэнгисийн бамбай” хээрийн сургуулийг Оросын Хар тэнгисийн флотын хөлөг онгоцууд хянаж буй тухай тус улсын Батлан хамгаалахыг удирдах үндэсний төвөөс мэдээлжээ. Хянах ажиллагаанд түүнчлэн Оросын нисэх хүчний онгоцууд оролцож байгаа аж.

Б.Туг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ