Зеленский Донбассын асуудлаар Путинтэй хэлэлцээ хийхэд бэлэн байна


Өрнөдийн төлөөлөгчдийг оролцуулан ОХУ-тай хэлэлцээ хийх ёстой гэж Украины ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигч үзэж байна.

Украины ерөнхийлөгчид нэр дэвшигч Владимир Зеленский эндэхийн телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо, Донбассын мөргөлдөөнийг зогсоохын тулд  оросын удирдагч Владимир Путинтэй хэлэлцээ хийхэд бэлэн байна гэж мэдэгджээ.

ОХУ-тай хэлэлцээ хийхдээ өрнөдийн төлөөлөгчдийг оролцуулах ёстой гэж тэр үзэж байна.

Украины зүүн нутгийн мөргөлдөөнийг аль болох даруй зогсоох хэрэгтэй, учир нь тэнд украины цэргийнхэн бараг өдөр бүр амь үрэгдэж байгаа юм гэж Зеленский тэмдэглэжээ.

Владимир Зеленский  гуравдугаар сарын 31-нд болсон ерөнхийлөгчийн сонгуулийн дүнгээр хоёр шатны сонгуульд оролцох болсон бөгөөд одоогийн төрийн тэргүүн Петр Порошенкотой өрсөлдөх юм.

Хоёр дахь шатны сонгууль хоёр долоо хоногийн дараа дөрөвдүгээр сарын 21-нд болно. Мөн дөрөвдүгээр сарын 14-нд хоёр нэр дэвшигчийн мэтгэлцээн Киевийн цэнгэлдэх хүрээлэнд болох юм.


 


С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ