Зеленский, Порошенко хоёрын шинжилгээний хариу үнэн гарсан гэдэгт итгэхгүй байна

      Ерөнхийлөгч Петр Порошенко болон сонгуулийн өмнөх сунгааны түүний өрсөлдөгч Владимир Зеленский нарын  шинжилгээний дүн лавтай гэдгийг  батлаж чадахгүй гэж Украины эрүүл мэндийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ульяна Супрун мэдэгджээ. 

Шинжилгээ өгч, хүн согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг юмуу мансууруулах бодис хэрэглэдэг эсэхийг тодорхойлж болох хамгийн сайн газар нь үндэсний сэргээшийн эсрэг төв юм гэж тэр хэлсэн байна. Энэ нь шинжилгээний хариуг зөв гаргаж, Олон улсын олимпийн хорооны итгэл хүлээсэн Украин дахь цорын ганц лаборатори юм гэж Супрун мэдэгджээ.

“Бусад лаборатори яадгийг би тайлбарлаж чадахгүй, би тэнд  очиж байгаагүй” гэж сайдын үүрэг гүйцэтгэгчийн хэлснийг РИА Новости агентлаг иш татан дурдсан байна. 

Цус, шээсний шинжилгээгээр хэрвээ шинжилгээ өгөхөөс долоо хоногоос илүүгүй хугацааны өмнө  ямар нэг бодис хэрэглэсэн бол, энэ нь илэрдэг  гэж тэр хэлжээ. 

Түрүүнд нь Зеленский  сонгуулийн хоёр шатны өмнө мэтгэлцээн явуулья гэсэн Порошенкогийн саналыг хүлээн аваад, нэр дэвшигчдийн цусанд согтууруулах ундаа болон мансууруулах бодис байгаа эсэхийг шинжлүүлсэний дараа Киевийн цэнгэлдэхэд  мэтгэлцэе гэсэн болзол тавьсан юм.  Тэд дөрөвдүгээр сарын 5-нд өөр өөр лабораторид шинжилгээ өгчээ. 

Дэлхийн боксын аварга асан Владимир Кличко ард түмнийг хуурч мэхлэхгүй байхыг ерөнхийлөгчид нэр дэвшигчдэд бас уриалаад байгаа юм.  Цус юмуу шээсний шинжилгээний хариуг хоёр цагийн дараа гаргах нь бодитой бус, согтууруулах ундаа болон мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг тодорхойлоход 48 цаг шаардагддаг гэж тэр тодруулан тайлбарлажээ.  Тэрээр 30 жилийн хугацаанд олон зуун удаа ийм шинжилгээ өгч байсан учир,  бодит байдлыг мэдэх хүн юм. Тиймээс нэр дэвшигчдийн ингэж шинжилгээ өгсөн нь ерөөс инээдэмтэй гэж Кличко үзэж байна. 


С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ