Уутаа эндүүрсэнээр олон сая рублиэ хогон дээр хаяжээ
РИА Новости агентлаг хог ялгах заводын цехийн даргын хэлснийг иш татахдаа, Тюмень хотын, эхнэр нөхөр хоёр нэлээд хэдэн сая рублиэ хогийн саванд хаячихсаныг мэдээлсэн байна.
Цехийн даргын хэлсэнээр, тэд өөрт нь хандаж, хаях уутаа эндүүрсэн тухайгаа ярьсан байна. Өмнө нь тэд байраа худалдчихаад, мөнгөө уутанд хийсэн байжээ.
Цехийн ажиллагсад 12 тонн хогийг ялгаж, эцэст нь нөгөөх мөнгөтэй уутыг нь олсон байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ