“Boeing 737 MAX” онгоцны програм хангамжид хоёр доголдол илэрчээ


“Boeing” компани хоёр удаа сүйрэн олон зуун хүний аминд хүрсэн “737 MAX” загварын онгоцны програм хангамжид хоёр доголдол илэрсэн гэдгийг хүлээн зөвшөөрчээ.

Гуравдугаар сарын 10-нд Этиопын Дебре Зейт хотоос холгүй 157 хүн амь үрэгдсэн онгоцны ослын судлах ажлын хэсгийн урьдчилсан илтгэлд, онгоцны манёвр хөдөлгөөнийг хариуцдаг MCAS (Maneuvering Characteristics Augmentation System) системд буултын өнцгийг буруу оруулсныг тогтоосон гэжээ.

Үүнээс гадна MCAS системтэй холбоогүй ч онгоцыг удирдахад мөн л чухал үүрэг гүйцэтгэдэг програм хангамжид өөр нэг ноцтой доголдол илэрсэн тухай “Washington Post” сонин уламжилсан байна.

Б.Туг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ