Украины ерөнхийлөгчийн сонгуульд тэргүүн байранд буй В.Зеленский МОНГОЛЫН тухай


-Эцэг, эх тань ямар ажил эрхэлдэг хүмүүс вэ?

-Аав маань профессор, ойлгомжтой хэлэхэд математикч. Нэг хэсэг аав компьютер техникт хэт дурлан, намайг ч уруу татаж билээ. Би үнэхээр энэ салбарт амьдралынхаа нэгэн хэсгийг зориулсан. Тэр үед энэ мэргэжлийг программчин гэдэг байлаа, харин одоо IT-технолог, программ зохиох, веб-дизайн гээд л. Аав юмыг тултал нь хийх бодолтой максималист хүн.

-Тэр нь танд удамшиж. Муу удамшил уу?

-Гэхдээ би талархаж явдаг.

Image may contain: 2 people, people standing, child and text

-Харин ээж тань?

-Ээж минь насаараа инженер байсан хүн. Бид олон жил Монголд амьдарсан. Би 4 жил орчим, харин аав 20 жил Монголд амьдарсан. Аав ЗХУ-ын шилдэг мэргэжилтний нэг байсан. Тэр уулын баяжуулах үйлдвэр бариад завгүй тул би багадаа бараг аавтайгаа уулздаггүй байлаа.

-Эрдэнэт үү?

-Тийм ээ, уулын баяжуулах үйлдвэртэй тэр хотод амьдарч байсан. Аав энэ талаар ярихыг надад хориглодог. Уг нь тэнд аавд зориулсан дурсгалын самбар байдаг гэсэн.

-Сонирхолтой юм...

-Аав маш олон эрдэмтэн бэлтгэж гаргасан хүн. Шавь нар нь эрдэмтэн, доктор болцгоож, одоо тэнд хятад мэргэжилтнүүдийг удирдаж байгаа.

-Монголд ямар байв?

 Эрдэнэтэд 4 жил амьдарсан. Сайн муу аль аль нь л байлаа. Эцэг, эх минь тэнд эрүүл мэндээ бүрэн алдсан.

-Хээр тал...?

-Тийм ээ, маш хэцүү уур амьсгалтай. Тэнд хоёр дэлгүүр байлаа. Зуны нэг өглөө аав намайг дэлгүүр явууллаа. Нартай сайхан байсан тул богино өмдтэй гараад явж байтал цас орж билээ. Ийм эрс тэс уур амьсгалаас болоод ээжийн бие муудсан. Ээж надтай хамт 4 жил Монголд амьдраад, ТУ-134 онгоцоор Украиндаа харьж байсныг би одоо болтол санадаг. Монгол яваад ирснийхээ дараа ээж ажил хийж чадахгүй болсон. Одоо 1600 гривений тэтгэвэртэй.

-Монголд байсан хүн монгол хэл сурсан биз дээ?

-Ямар ч байсан хэл амаа олоод л байдаг байлаа. Нет гэдгийг "Байхгүй” гэж хэлдэг байсныг санаж байна. Үнэхээр тэнд олон юм байхгүй байсан.

-Хаа сайгүй “Байхгүй” юу?

-Үнэхээр тийм. Ээж намайг гэртээ харьж ирээд хүмүүс гудамжинд тарвас идэж байна гэж ярьдаг хүүхэд байсан гэж хэлдэг. Тэнд тарвас идэх боломжгүй зүйл. ЗХУ уг нь Монголд мөнгө, эрдэмтэн мэргэжилтэн гээд л бүгдийг өгдөг байсан.

-Тарвас?

-Тарвас идмээр их санагддаг байлаа. Урт дараалалд зогсож байтал яг бидний өмнө тарвас дуусахад намайг цурхиртал уйлсан гэж ээж хэлж байсан. Харин худалдагч “Зүгээр ээ, сарын дараа дахиад авчирна” гэсэн. Гэхдээ би аавтайгаа хонины мах тугалган цаасанд ороогоод иддэг байснаа санадаг.

-Мах, тугалган цаас байсан хэрэг үү?

-Байсан. Би айраг ч ууж үзсэн.

Image may contain: 2 people, people smiling, stripes and outdoor

Эх сурвалж: М.Сугар-Эрдэнэ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ