“Путиний өмсдөг” шиг хүрэм худалдаанд гарчээ


ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиний Бүгд Найрамдах Тыва Улсад загасчилахаар явахдаа өмсөж байсантай  адилхан хавар, намрын хүрмийг “Армия Россия” дэлгүүрүүдэд худалдаж эхлэсэн байна. Дэлгүүрүүдийн сүлжээний оператор “Военторг” компанийнхан ингэж ярьсныг РИА Новости агентлаг  уламжилжээ.

 

Хүрмийг зузаан даавуугаар хийсэн байна. “Военторг- компанийнхны тэмдэглэснээр, урьд нь  хүрмийг  төрийн тэргүүн л өмсөж байсан бол, одоо хүссэн хүн бүр үүнийг худалдан авч болох аж.  Хүрэм 280 мянга гаруй рублийн үнэтэйг олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна.

 

Владимир Путин 2017 оны наймдугаар сарын эхээр Тывад загасчилахаар ирж байсан юм.  Сибирийн өмнөд нутагт ерөнхийлөгч гарахад  хэцүү тайгад очиж, усан дор загачилж, уулын голоор завиар явж, наранд биеэ шарж, түүнчилэн уул нуруу дамжин  аялаж байжээ.

 

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ