Оросын хамгийн аюултай бүс нутгууд
2018 онд Москва хотод хамгийн олон буюу 140 мянга гаруй гэмт хэрэг үйлдсэн байна. Хоёрт Москва муж орж, энд 80,2 мянган гэмт хэрэг гарчээ. Телевизийн RT суваг ДХЯ-ны мэдээ баримтыг үндэслэсэн Оросын хамгийн аюултай хийгээд аюулгүй бүс нутгийн жагсаалт гаргасан байна.
Москва, Москва мужийн араас Краснодарын хязгаар (68,1 мянган гэмт хэрэг), Челябинск муж (64,8 мянга), Башкорстон (57,4 мянга) бичигджээ.
Харин Чукотка хамгийн нам тайван бүс нутаг болж, энд өнгөрсөн жил 748 гэмт хэрэг илрүүлсэн байна. Ненецийн автономит тойрогт арай олон – 857 гэмт хэрэг бүртгэгджээ.
Ингүүш (1,6 мянган гэмт хэрэг), Халимаг (2,7 мянга), Магадан мужийг (2,9 мянга) бас аюулгүй бүс нутаг гэж хэлж болно.
2018 онд Орост нийтдээ 1,9 сая хэрэг зөрчил үйлдэгджээ. Энэ нь түрүү оныхоос 3,3 хувиар цөөн аж. Бүх гэмт хэргийн тал нь хулгайлах хэрэг гэнэ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ