Алжирын 82 настай ерөнхийлөгч огцров


Абдельазиз Бутефликаг ерөнхийлөгчийн албан тушаалаа орхихыг Алжирын армийн ерөнхий командлагч уриалжээ.

Алжирын ерөнхийлөгч Абдельазиз Бутефлика огцорсон  байна.  Тэр ийнхүү шийдвэрлэснээ Үндсэн хуулийн зөвлөлд мэдэгдсэнийг эндхийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ.


Одоо алжирын удирдагчийн хүсэлтийг хэлэлцэхээр Үндсэн хуулийн зөвлөл хуралдах ёстой аж. Бутефликаг огцорсон тохиолдолд Үндэсний зөвлөлийн спикер Абделькадер Бенсалех төрийн тэргүүний үүрэгт ажлыг авах ёстой юм.  Дараа нь шинэ ерөнхийлөгчийг сонгох сонгуулийг гурван сарын хугацаанд товлож, явуулах ёстой.


Бутефликаг  төрийн тэргүүний албан тушаалаа орхихыг алжирын армийн ерөнхий командлагч Ахмед Салах уриалсан байна.  Зөндөө цаг хугацаа өнгөрч,  тийнхүү Бутефлика болон түүний хүрээллийнхэн засгийн эрхэнд цаашид байж болохгүй гэж тэр онцлон тэмдэглэжээ.


Бутефлика 1999 оноос  Алжирын ерөнхийлөгчийн албан тушаалыг хашсан юм.  Одоо тэр 82 настай бөгөөд 2013 онд цус харавснаар түүний биеийн байдал асуудалтай байгаа ажээ. Гэсэн ч хоёрдугаар сарын сүүлчээр Бутефлика тав дахь удаагаа ерөнхийлөгчийн албан тушаалд өрсөлдөхөөр шийдсэн нь  тус оронд өргөн олныг хамарсан эсэргүүцлийн ажиллагаа явуулахад хүргэсэн байна. Ингэснээр алжирын удирдагч ерөнхийлөгчийн сунгааны кампанит ажилд оролцохоос  татгалзжээ.


С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ