Казахстаны шинэ Ерөнхийлөгч латин үсэгт шилжихийн чухлыг тэмдэглэжээ
Казахстаны шинэ Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев казах хэлийг латин үсэгт шилжих нь оюуны шинэчлэлд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж мэдэгджээ.
Тэрээр, “Өнөөгийн Казахстан цаг үеийн шаардлагаас хоцрохгүй яваагийн нэг илрэл бол латин үсэгт шилжихээр шийдсэн явдал юм. Манай хөрш орнууд ч латин үсэгт шилжиж байна. Дэлхийн бүх мэдээллийн 60 хувь нь чухам латин үсэг дээр нийтлэгддэг билээ. Харин хаана мэдээлэл байна, тэнд шинжлэх ухаан, технологи хөгждөг гэдгийг цохон тэмдэглэмээр байна” гэжээ.
Өнгөрсөн оны хоёрдугаар сард Казахстаны анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев казах хэлний латин цагаан толгойг баталсан юм. Тус улс 2025 он гэхэд латин үсэгт бүрэн шилжихээр төлөвлөжээ.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ