Швеченко: Зеленскийг хоёр дахь шатны сонгуулиас өмнө алчихаж мэднэ


       Украины Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд тэргүүлж байгаа Владимир Зеленскийг  хоёр дахь шатны сонгуулиас наана алчихаж мэднэ хэмээн сэтгүүлч Максим Шевеченко үзэж байна.

 

“Зеленский хэдийнэ улс төрч болчихсон. Тэр шоумен биш, түүний төлөө асар олон сонгогч санал өгчихлөө” гэж Швеченкогийн хэлснийг  “кр.ру” сайтад иш татжээ.

        “Зеленскийг алчихаж мэднэ.  Эсвэл түүнд ямар нэг юм тохиолдож ч болох. Ийм аюултай хувилбар байж болно” гэж Швеченко үзээд,  улс орон зэр зэвсгээр дүүрсэн, зандалчид олон байгаа энэ үед байдлыг санаатайгаар тогтворгүй болгож ч мэдэх юм хэмээн өөрийн  санаа бодлыг тайлбарлажээ.

 Тэгвэл Украинд иргэний дайн дэгдэх биз хэмээн Швеченко таамаглаж байна.

 

Тэрээр “Тимошенко Зеленскийг дэмжвэл Зеленский Ерөнхийлөгч, харин Тимошенко Ерөнхий сайд болно. Энэ нь хамгийн зөв алхам байх болно” гэдгээ ч илэрхийлжээ.

 

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ