Дэлхийн бүх компаниас өнгөрсөн жил хамгийн их ашиг олсон нь ”Saudi Aramco”


Дэлхийн бүх компаниас өнгөрсөн жил Саудын Арабын нефть олборлогч ”Saudi Aramco” хамгийн их ашигтай ажилласан тухай “Bloomberg” агентлаг мэдээлж байна.

“Saudi Aramco”-гийн өнгөрсөн оны цэвэр ашиг 111.1 тэрбум ам.долларт хүрсэн аж. Тус компаниас хавьгүй бага ашиг олсон өндөр технологийн “Apple” (59.5 тэрбум ам.доллар), “Samsung” (35.1 тэрбум ам.доллар) араас нь бичигджээ.

”Saudi Aramco”-гийн 2018 оны цэвэр ашиг “Apple”, “Google”, “Exxon Mobil” гэх гурван аварга корпорацийн нийлбэр ашгаас ч давсныг “Bloomberg” агентлаг онцолжээ.

Б.Туг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ