Олон улсын сансрын станц Энэтхэгийн туршилтаас үлдсэн хэлтэрхийнүүдтэй мөргөлдөж болзошгүй

Энэтхэг улсын дэлхийн тойрог зам дахь хиймэл дагуулыг пуужингаар онож устгах туршилтын дараа үлдсэн хэлтэрхийнүүдтэй Олон улсын сансрын станц мөргөлдөх эрсдэл 40 гаруй хувиар нэмэгдсэн тухай АНУ-ын Сансар судлалын байгууллага “НАСА”-гийн тэргүүн Жим Брайденстайн анхааруулжээ.

  Тэрээр, “Бид хиймэл дагуул устгах туршилтаас үлдсэн хэлтэрхийнүүдийн тухай илүү их мэдээллийг авсаар байна. Олон улсын сансрын станц тэдгээртэй мөргөлдөх магадлал ганц өдрийн дотор 44 хувиар өссөн тухай шинжээч мэргэжилтнүүд анхааруулсан.

Гэхдээ станцын замд жижиг хэлтэрхийнүүд ажиглагдаж буй. Тус станц тэдгээртэй мөргөлдөхөөс зайлсхийхийн тулд манёвр хийж болох юм” гэжээ.

Өнгөрсөн долоо хоногт Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди мэдэгдэхдээ, тус улсаас хөөргөсөн пуужин дэлхийн тойрог зам дахь хиймэл дагуулыг амжилттай устгасан гэсэн билээ. Үүнээс өмнө АНУ, Орос, Хятад л ийм туршилтыг амжилттай гүйцэтгэж байсан аж.

Б.Туг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ