Японы шинэ эзэн хааны эринийг Рэйва гэж нэрлэлээ
Японы шинэ эзэн хааны эринийг Рэйва гэж нэрлэхээр болсныг тус улсын сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Суга мэдэгдлээ.
Тэрбээр шинэ эзэн хааны хаан ширээнд залрах он жилүүдийг нэрлэх нэрийг уран бичлэгээр бичсэн хоёр ханзыг телевизийн шууд нэвтрүүлгээр үзүүлжээ.
“Рэйва” гэдэг үгийг орчуулбал “дэг журам ба эв найрамдал” гэсэн утгатай байна. Энэ нэр томьёоны утга санааны албан ёсны тайлбарыг Японы Ерөнхий сайд Шинзо Абэ хожим зарлах аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ