Дэлхийн III дайн дэгдвэл учирч болох үр дагавар
Гол оролцогч нь нэг талаас АНУ, нөгөө талаас ОХУ, Хятад байх Дэлхийн гуравдугаар дайн өрнөх хоёр хувилбарыг танилцуулсан өгүүллийг америкийн “The National Interest “ сэтгүүл нийтлэжээ.
Зөвлөлт Холбоот Улс тарж бутарсаны дараа АНУ болон Орос, Хятадын хооронд цөмийн дайн дэгдэх аюул одоо болтол хэвээр байгаа бөгөөд үр дагавар нь багагүй түйтгэртэй байж мэднэ гэдгийг зохиогч тэмдэглэсэн байна.
Хэрвээ АНУ 1962 онд ЗСБНХУ, Хятад болон бусад дагуул оронд халдаж, өнгөрсөн он жилүүдэд дэлхийн гуравдугаар дайн дэгдсэн бол учирах аюулд сэтгүүлийн шинжээч Кайл Мизоками дүн шинжилгээ хийгээд, ингэснээр цөмийн дайны эхний 72 цагт гэхэд л 335 сая хүн амь үрэгдэнэ гэдгийг дурджээ. Гэвч хэрвээ ийм мөргөлдөөн өнөө үед болвол, амь үрэгдэх хүмүүсийн тоо хагас зуун жилийн өмнөхөөс их биш юмаа гэхэд ойролцоо байх аж.
Шинжээч цөмийн дайны хоёр хувилбарыг авч үзсэн нь сонирхолтой юм. Эхний хувилбараар бол, арай бага хүчээр зөвлөлтийн хоёр зуун хотод цохилт өгвөл, ЗСБНХУ-ын хүн амын 37% нь амь үрэгдэж, үүнээс гадна, тус орны цөмийн зэвсэг хүргэх хэрэгслийн 75% нь устгах байжээ.
АНУ Хятадтай цөмийн дайн хийсэн бол, хятадын 49 хот өртөж, хүн амын аравны нэг нь үрэгдэх байж. Ингэхдээ Зүүн Европын энгийн хүн ам ч хохирол хүлээх байсан гэнэ. Америкийн цөмийн хүчин зөвхөн цэргийн объектуудад цохилт өгөхөд 1,3 сая хүн амь үрэгдэх байжээ.
Мизоками АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын архивын баримтыг иш татахдаа, “бүрэн хүчээр” цохилт өгвөл 295 хот устаж, тавин мянга болон үүнээс илүү хүн амтай таван суурин л зүгээр үлдэх байжээ. Тийнхүү хотын хүн амын 72%, нийт хүн амын 54 хувь буюу 108 сая хүн амь үрэгдэх байсан юм” гэж бичжээ.
Мизоками өөрийн нотолгоог батлах гэхдээ , Карибын тэнгисийн хямралын хариуд боловсруулсан Интеграцичласан нэгдмэл шуурхай төлөвлөгөөний тухай бичсэн байна. SIOP-62 гэдгээр нь мэдэх эхний баримт бичигт Зөвлөлт Холбоот Улс, Хятадад цохилт өгөх хоёр хувилбарыг заажээ. Үүний нэг нь “Full Force(“Бүрэн хүч”) гэдэг нэртэй бөгөөд ЗСБНХУ-ын хувьд хамгийн ноцтой үр дагавар учирах байжээ.
Дэлхийн гуравдугаар дайн гарахаас сэрэмжлэх алхам нь хүйтэн дайны үеийнх шиг тийм хэвээр байгааг “National Interest” сэтгүүлд тэмдэглэсэн байна. Энэ нь зэвсэглэлд хяналт тавьж, итгэлцлийг бэхжүүлж, түгшүүртэй байдлыг зөөлрүүлэх арга хэмжээ юм гэдгийг дурджээ.
“АНУ болон ЗХУ-ын хооронд цөмийн дайн гарах аюул байхгүй болсон ч, одоо АНУ Орос юмуу Хятадтай мөн ийм дайн хийх магадлалтай тулгарч байна. ХХI зууны цөмийн дайны үр дагавар өмнөхөөс дутуугүй ноцтой байх болно” гэж шинжээчид нотлож байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ