Ким Чен Уны ач дүү Умард Солонгосын босогчидтой холбоотой байж магадгүй

Умард Солонгосын удирдагч Ким Чен Уны ач дүү Ким Хан Соль Мадрид хотод суугаа БНАСАУ-ын элчин сайдын яаманд халдсанаа хүлээсэн “Cheollima Civil Defense” гэдэг нууц байгууллагын нэг  гол гишүүн байж болох аж.  “Chosun Ilbo” сонинд ингэж бичсэн байна. 

“Fighters for Free North Korea” байгууллагын тэргүүн Пак Сан Хакийн хэлснээр,  Умард Солонгосоос гарч явсан Ким Хан Соль болон Ким Чен Уны гэр бүлийн бусад гишүүн дээрх хөдөлгөөнд нэгдсэнийг халдлагад оролцогчдын нэг Адриан Гонг Чангаас олж мэджээ. Умард Солонгосын удирдагчийн ач АНУ-д суудгийг  тэр бас хэлсэн байна.

Куала-Лумпур хотод алагдсан Умард Солонгосын удирдагчийн үеэл ах Ким Чен Намын хүү болох Ким Хан Солийг хамгаалж байдгаа “Cheollima Civil Defense” байгууллага 2017 онд мэдэгдэж байсныг тэмдэглэжээ. Энэ аллагатай холбогдуулан АНУ БНАСАУ-ын эсрэг хориг арга хэмжээ авсан бөгөөд харин Умард Солонгосын удирдагч үүнд гэм буруутай гэдгээ няцааж, тус улсын дайснуудын хуйвалдаан нь уг аллагын шалтгаан байсан гэж үздэг байна.

“Free Joseon” гэдгээрээ бас танигдсан “Cheollima Civil Defense” гэдэг   нууц  байгууллага Умард Солонгосын одоогийн эрх баригчдын эсрэг тэмцдэг аж. 

Тус байгууллага  хоёрдугаар сарын 22-нд Мадрид дахь Умард Солонгосын элчин сайдын яаманд халдсан гэдгээ хүлээсэн байна.  Энэ халдлагыг АНУ зохион байгуулсан байх хэмээн таамаглаж байжээ.  Гэвч  халдлагад Тагнуулын төв газар холбогдолтой гэдгийг Испанийн эрх баригчид үгүйсгэсэн байна. 

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ