Трамп Венесуэлийн асуудлыг Путинтэй хэлэлцэх бодолтой байна
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Венесэлийн байдлыг орос, хятадын төрийн тэргүүн Владимир Путин, Ши Зиньпин нартай хэлэлцэхээр төлөвлөж байгаа ажээ. Ройтерс агентлаг ингэж мэдээлсэн байна.
Боливарийн бүгд найрамдах улсад “цэрэг илгээснээс” болоод, АНУ-ын гадаад бодлогын байгууллага Оросын эсрэг эдийн засгийн болон дипломатын хориг арга хэмжээ авахаар сүрдүүлсний дараа америкийн удирдагч ийн мэдэгджээ.
“Бид хэзээ ч юм энэ тухай ярьж эхлэнэ. Би олон хүнтэй, магадгүй ерөнхийлөгч Путинтэй, магадгүй Ши Зиньпинтэй ярилцана” гэж тэр хэлсэн байна.
Оросын цэргийнхэн Венесуэлийн нутгаас явах ёстой гэж үүнээс хэдэн өдрийн өмнө Дональд Трамп мэдэгдэж байсан билээ. Латин Америкийн энэ орны байдлыг “болчимгүйгээр хурцатгаж байна” хэмээн АНУ болон Америкийн улсуудын байгууллага Оросыг буруутгасан юм.
Бусад орон, түүний дотор Венесуэлтэй хамтран ажиллах оросын эрхийг хүндэтгэх ёстой гэж Оросын тал мэдэгджээ. АНУ өөрөө “дэлхийн олон нутагт цэрэг явуулсан, АНУ-ыг хаана байх, хаана байж болохгүй гэдгийг хэн ч тус улсад заадаггүй гэж Оросын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков дурджээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ