Вучич: Серб улс Крымыг Оросынх хэмээн хүлээн зөвшөөрч чадахгүй


     Серб улс Крымыг ОХУ-ын нутаг дэвсгэр хэмээн албан ёсоор хүлээн зөвшөөрч  чадахгүй, учир нь ингэж хүлээн зөвшөөрвөл  Косовын хамаарлын тухай байдлыг шийдвэрлэх асуудалд аюул учруулах болно.  Сербийн ерөнхийлөгч Александр Вучич телевизийн “Россия 24” сувгийн нэвтрүүлгээр ингэж хэлсэн байна.

 

Крымыг Оросынх гэж хүлээн зөвшөөрөхийг өрнөдийн орнууд Косовог Сербийнх гэж үзэхээс татгалзах шалтаг болгон ашиглаж болох юм гэж Вучич тайлбарлажээ.

 

Ингэхдээ энэ нь Орос, Сербийн харилцаанд толбо суулгахгүй гэж Сербийн ерөнхийлөгч тэмдэглэсэн байна. “Энэ нь  өөрийн үндэсний болон төрийн  амин чухал ашиг сонирхолыг аюулд  оруулах эрх бидэнд байхгүйг сануулсан улс төрийн стратеги, тактикийн асуудал юм” гэж Вучич онцлон тэмдэглэжээ. Орос болон бусад аливаа орны учрыг мэдэх  ямар ч хэвийн хүн үүнийг ойлгож байгаа гэж сербийн Ерөнхийлөгч дурдсан байна.

 

2008 оны хоёрдугаар сард Сербийн автономит Косово Метохи муж  тусгаар тогтнолоо  дангаар зарласан юм.  Косовог хүлээн зөвшөөрөхийг 60 гаруй орон, түүний дотор Орос, Испани, Грек, Израиль, Энэтхэг, Хятад улс эсэргүүцдэг юм.

 

С.Инда

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ