БНАСАУ-ын цөмийн зэвсгийг АНУ-д өгөхийг Трамп уриалжээ
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп цөмийн зэвсэг болон түүнд хэрэглэдэг түлшийг АНУ-д шилжүүлэн өгөхийг уриалсан баримт бичгийг Ханойд болсон дээд хэмжээний уулзалтын үеэр Умард Солонгосын удирдагч Ким Чен Унд гардуулсан байна. Ройтерс агентлаг энэ баримт бичгийг иш татан ингэж мэдээлжээ.
Тус агентлагийн сурвалжлагчид учрыг мэдэх хүний хэлснээр, Трамп солонгос, англи хэлээр бичсэн уг баримт бичгийг хоёрдугаар сарын 28-нд Ханойн “Метрополь” зочид буудалд байхдаа гардуулан өгчээ.
БНАСАУ, АНУ-ын хоёр дахь дээд хэмжээний уулзалт хоёрдугаар сарын 27-28-нд Ханойд болсон билээ. Хоёр орны удирдагчдын хэлэлцээний төгсгөлд ямар нэг баримт бичигт гарын үсэг зураагүй юм.
БНАСАУ-тай санал зөрсөн нь хориг арга хэмжээг цуцлахтай холбоогүй, харин Умард Солонгосын тал “өөр салбарт” буулт хийгээгүй юм гэж Трамп хэвлэлийн хурал дээр мэдэгджээ. Хоёр талын ээлжит дээд хэмжээний уулзалт бас л мөддөө болохгүй болов уу гэж тэр тэмдэглэсэн байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ