Өнгөрсөн сард 6.1 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

Энэ онд ипотекийн зээлийн санхүүжилтэд  500 тэрбум төгрөгөөр тусгахаар болсон. Өөрөөр хэлбэл, санхүүжилтийг хоёр дахин нэмэгдүүлж байгаа юм. Тэгвэл шинэ он гарснаар нэгдүгээр сард 13 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилтээр 241 иргэнд ипотекийн зээл олгосон бол хоёрдугаар сард 96 иргэнд 6.1 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ.

Өнгөрсөн онд ипотекийн зээлд 300 тэрбум төгрөг зарцуулж, мөн оны энэ үед ипотекийн зээлийг 12 тэрбум төгрөгөөр санхүүжүүлж, 163 хүнд зээл олгосон байдаг.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ