Украины Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн сүүлчийн рейтингийг гаргажээ
Украины социологийн компаниуд төрийн тэргүүний албан тушаалд нэр дэвшигчдийг сонгогчид хэрхэн дэмжиж байгаа тухай сүүлчийн рейтингийг харуулсан судалгааг нийтлүүлсэнийг “Интерфакс-Украина” агентлаг мэдээлсэн байна.
Рейтингийн дүнгээс үзвэл, шоумен Владимир Зеленский урьдын адил тэргүүлж байгаа бөгөөд сонголтоо нэгэнт хийж, саналаа өгөх бодолтой байгаа хүмүүсийн 26,6 хувь нь түүнийг дэмжиж байна. Хоёр, гуравдугаар байранд одоогийн ерөнхийлөгч Петр Порошенко, тус орны ерөнхий сайд асан Юлия Тимошенко нар бараг тэнцүү явж байгаа бөгөөд, сонгогчдын 17 хувь нь тэдний төлөө санал өгөхөөр байгаа ажээ.
Дөрөвт Украины батлан хамгаалахын сайд асан Анатолий Гриценко (9,8 хувь), тавд сөрөг хүчний Юрий Бойко (9,5 хувь) нар явж байна.
Илька Кучеривын “Ардчилсан санаачлага” сангаас Киевийн олон улсын социологийн хүрээлэнтэй хамтран явуулсан санал асуулгаас үзвэл, сонголтоо хийсэн оролцогчдын олонхи нь Зеленскийг дэмжиж байна (27,6%). Тэгвэл Порошенкогийн төлөө 18,2, Тимошенкогийн төлөө 12,8% нь санал өгөхөд бэлэн байгаа ажээ.
“Нийгмийн мониторинг” төв болон Украины Яременкогийн нэрэмжит нийгмийн судалгааны хүрээлэнгээс танилцуулсан рейтингээс үзвэл, Зеленский мөн л тэргүүлж, санал асуулгад оролцогчдын 29,1% нь түүнийг дэмжихэд бэлэн байна гэжээ.
Украины Ерөнхийлөгчийн сонгууль гуравдугаар сарын 31-нд болох юм. Хэрвээ эхний шатанд ялагчийг тодруулж чадахгүй бол, дөрөвдүгээр сарын 21-нд хоёр дахь шатны сонгууль болно.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ