Японы эмч нар хамгийн бага жинтэй дутуу төрсөн хүүхдийг аварчээ
Дэлхийн анагаах ухааны бүхий л түүхэнд хамгийн бага жинтэй дутуу төрсөн хүүхдийг энэ долоо хоногийн эхээр Токиогийн Кейо их сургуулийн эмнэлгээс гэрт нь гаргасан байна.
Хүүхэд 24 долоо хоногтойдоо кесарев хагалгаагаар хорвоод мэндлэхдээ дөнгөж, 268 грамм жинтэй байсныг хэвлэлд бичжээ.
.
Тийнхүү эмнэлгээс гарах үедээ хүүхэд 3238 грамм жинтэй болж, эмч нарын хэлснээр, эв эрүүл болсон байна.
.
2015 онд Германд дутуу төрсөн охин 252 грамм жинтэй байсан байна. Tiniest Babies Registry сайтад бичсэнээр, орчин үеийн бүхий л түүхэнд дэлхийд 300 граммаас бага жинтэй хүүхэд ердөө 23 төржээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ