Хуан Гуйдог төрийн алба хашихыг 15 жилээр хоригложээ
Татварын мэдүүлэг бөглөхдөө зөрчил гаргаснаас болоод тус орны хяналтын байгууллага сөрөг хүчний удирдагчийн талаар ийм дүгнэлт хийсэн байна.
Венесуэлийн эрх баригчид өөрийгөө тус орны түр ерөнхийлөгчөөр зарласан Хуан Гуайдогийн төрийн албан тушаал хаших эрхийг 15 жилээр хасчээ. Энэ нь өнгөрсөн пүрэв гарагт тодорхой болсон байна.
Сөрөг хүчний удирдагч татварын мэдүүлэг өгөхдөө алдаа гаргаснаас болоод Үндэсний татварын хуулийн 105 зүйлийн дагуу Гуайдогийн талаар ийм дүгнэлт хийснийг Хяналтын ерөнхий газрын тэргүүн Элвис Аморосо мэдээлжээ.
Хоёрдугаар сард Венесуэлийн Хяналтын ерөнхий газар Гуайдогийн эд хөрөнгийн тухай мэдүүлгийг шалгаж эхлэсэн байна. Өөрийгөө Венесуэлийн ерөнхийлөгчөөр зарласан сөрөг хүчний удирдагч мэдүүлэгтээ зарим баримтыг нуун дарагдуулсан юмуу, эсвэл засч өөрчилж, түүнчилэн олон улсын болон үндэсний байгууллагуудаас мөнгө авч, үүнийгээ үндэслэлтэйгээр тайлбарлаагүй учир ийнхүү шалгах болжээ.
Тухайлбал, сөрөг хүчний удирдагч гадаадад 90 гаруй удаа явахдаа 300 сая боливар (ойролцоогоор 100 мянга орчим ам. дорлар) зарцуулсныг тогтоосон ч, энэ мөнгө хаанаас гарсан нь тодорхойгүй байгаа аж.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ