Алтны ханш өссөөр байна

Алтны ханш дэлхийн зах зээл дээр 1318 ам.доллар байна. Тус металлын ханш сүүлийн сар тасралтгүй өсөж байгаа. Оны эхэнд алт 1282 ам.долларын ханштай байсан бол өнөөдөр дээрх хэмжээнд хүртлээ өссөн юм. Тэгвэл шинжээчид алтны үнэ цаашид ч өсөж 1500 ам.долларт хүрэх төлөвийг танилцуулсан. Мөн хөрөнгө оруулагчид ч алтанд анхаарч хөрөнгө оруулалтын хэмжээ нь 2200 тонныг давсан байна. Өнгөрсөн оны тухайд БНХАУ хамгийн их алт хэрэглэсэн буюу 984.5 тонныг хэрэглэв. Мөн АНУ 192, Энэтхэг 848 тонн алт хэрэглэсэн юм. Харин манай улсын тухайд он гарснаар алтны үйлдвэрлэл 856.2 кг бөгөөд татвар хураамж хэлбэрээр 5.1 тэрбум төгрөг төвлөрүүлээд байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ