Цагаачид өөрсдийг нь аварсан хөлөг онгоцыг булаан авчээ


Газрын дундад тэнгист Ливиэс жижиг завиудаар Европыг зорин амь насаа алдах шахсан 108 хүнийг “Elhiblu-1” хөлөг онгоц бүхээгтээ хүлээн аван аварчээ. Тэднийг Ливи руу буцаах гэж буйг мэдсэн цагаачид хөлөг онгоцыг булаан авч Мальтын зүг чиглэсэн тухай “The Guardian” сонин мэдээлж байна.

“Elhiblu-1” хөлөг онгоцны экипажийн гишүүдтэй холбоо тасарсан бөгөөд тэдний хувь заяа хэрхсэн талаар мэдээлэл алга байгаа ажээ. Мальтын засаг захиргаа хөлөг онгоцыг булаан авсныг нотолсон бөгөөд газар нутагтаа хүлээн авахгүй гэж мэдэгдсэн байна.

Италийн Ерөнхий сайд Маттео Салвини мэдэгдэхдээ, “Тэд бол ядарч зүдэрсэн цагаачид бус, жинхэнэ далайн дээрэмчид. Италийн боомтууд тэднийг хүлээн авахгүй” гэжээ.

Б.Туг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ