Гуайдо одоогийн ерөнхийлөгчийг түлхэн унагаах товыг зарлав


     Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо ерөнхийлөгч Мадурог түлхэн унагаах “Эрх чөлөө” ажиллагааны хүрээнд  дөрөвдүгээр сарын 4-нд тактикийн үйл ажиллагаа явуулахаар товложээ. Тэр өөрийн Твиттерт ингэж бичсэн байна. 


“Энэ өдөр бид бэлтгэлтэй байж,  тусламж, эрх чөлөөний эмхлэн байгуулагдсан  хороодтойгоор зохион байгуулагдсан байх ёстой” гэж Гуайдо мэдэгджээ.


Өргөн олны эсэргүүцэл өрнөсний дараа парламентын дарга Гуайдо өөрийгөө түр ерөнхийлөгчөөр зарласан нэгдүгээр сарын 23-нд Венесуэлийн байдал хурцадсан билээ. АНУ, ЕХ-ны гишүүд болон Латин Америкийн орнуудын олонхи нь түүнийг төрийн хууль ёсны тэргүүн хэмээн хүлээн зөвшөөрч, харин Орос болон бусад хэд хэдэн улс Мадурог  дэмжиж байгаагаа мэдэгдсэн юм.


     АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдогийн гэргий Фабиана Розалестай уулзахдаа, Оросын цэргийнхэн Венесуэлээс гарах ёстой гэж мэдэгдсэнийг Ройтерс  агентлаг уламжилжээ.

“Орос улс тэндээс зайлах ёстой” гэж төрийн тэргүүн сэтгүүлчдэд хэлсэн байна. Ямар үйлдлээр тэднийг гаргаж болохов гэсэн асуултад Трамп хариулахдаа, “Харж л байя. Бүхий хувилбар байж болох юм” гэж мэдэгджээ.

Оросын цэргийн нисэх онгоцууд Боливарын бүгд найрамдах улсад ирсэнийг хүсүүшгүй өдөөн хатгалга хэмээн Вашингтоны засаг захиргаа үзэж байна гэж америкийн дэд ерөнхийлөгч Пенс  хэлсэн байна. 

Венесуэлд ирсэн оросын цэргийнхний дунд кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүд байсан гэж америкийн засгийн газрын учрыг мэдэх хүмүүс түрүүнд нь хэлсэн юм. 

Гуравдугаар сарын 24-нд Оросын цэргийн тээврийн хоёр нисэх онгоц Каракаст  очжээ.  Оросын цэргийн албан хаагчид цэрэг-техникийн хамтын ажиллагааны шугамаар Венесуэлд очсон юм гэж Оросын тал  мэдэгдсэн юм. 

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ