Доналд Трамп таван жилийн дотор саран дээр хүн буулгахыг үүрэгджээ
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп “NASA” агентлагт ойрын таван жилд саран дээр хүн буулгах даалгавар өгсөн тухай тус улсын дэд Ерөнхийлөгч Майк Пенс мэдэгджээ.
Тэрээр АНУ-ын Сансрын зөвлөлийн хуралдаан дээр үг хэлэхдээ, “Ойрын таван жилийн дотор АНУ-ын сансрын нисгэгчдийг саран дээр буулгах нь манай өнөөгийн Засгийн газрын төлөвлөгөө. Ерөнхийлөгч Доналд Трамп үүнийг биелүүлэхий тулд бүхнийг зориулахыг үүрэгдсэн” гэжээ.
Доналд Трампыг Ерөнхийлөгч болсноос хойш АНУ “Gateway” хэмээх сарнаас ойролцоо станц байгуулж, тэндээс сар руу хүн илгээх төслийг хэрэгжүүлж эхэлсэн аж. Энэ төслийг Ангараг гариг руу нисэх урьдчилсан шат гэж үзэж байгаа аж.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ