Оросын Засгийн газрын сайд асан М.Абызовыг баривчилжээ
Оросын Холбооны аюулгүй байдлын товчоо тус улсын Нээлттэй засгийн газрын асуудал эрхэлсэн сайд байсан Михаил Абызовыг баривчилсан тухай “ТАСС” агентлаг мэдээлж байна.
Тэрээр 2011 оны дөрөвдүгээр сараас 2014 оны арваннэгдүгээр сарын хооронд хэд хэдэн оффшор компани байгуулан зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэл толгойлж, луйврын аргаар дөрвөн тэрбум рубль завшсан нь тогтоогдсон аж.
Михаил Абызов түүнчлэн Николай Степанов, Максим Русаков, Галина Фрайденберг, Александр Пелипасов болон Сергей Ильичев нартай хамсан “Сибирская энергетическая компания”, “Региональные электрические сети” компаниудын хувьцаа эзэмшигчдийг хууран мэхэлж байсан нь илэрчээ.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ