Татварын багц хуульд орсон өөрчлөлтүүд

Татварын багц хуулийг өнгөрсөн долоо хоногт баталсан. Үүнтэй холбогдуулан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийлээ. Тэрбээр "2006 оноос хойш эдийн засаг, бизнесийн харилцаа өргөжин төрөлжиж, даяарчлагдсан нарийн төвөгтэй, техник технологийн хурдацтай өөрчлөлтийн орчинд явагдаж байна. Дэлхийн түвшний үндэстэн дамнасан корпорациуд манай улсад үйл ажиллагаагаа явуулж байна.Эдгээр корпорациуд улс хооронд үнэ шилжилт хийн татвараас зайлсхийх эрсдэл үүсч татварын маргаан, үл ойлголцол нэмэгдэж байгаа учраас хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай болсон" гэлээ.

Шинэчлэн батлагдсан Татварын багц хууль 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ