Доналд Трамп Голаны өндөрлөгийг Израилийн бүрэлдэхүүн хэсэг гэдгийг хүлээн зөвшөөрөв


АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяхутай уулзахдаа тус улс Голаны өндөрлөгийг өөрийн газар нутаг мөн гэсэн баримт бичигт гарын үсэг зурсан тухай “CNN” агентлаг мэдээлж байна.

Доналд Трамп мэдэгдэхдээ, “Энэ асуудлыг олон арван жилийн өмнө шийдэх байсан юм. Израиль улс Голаны өндөрлөгийг 1967 онд өөрийгөө хамгаалахын тулд хяналтдаа авсан билээ. Одоо ч гэсэн Израиль улс Иран болон Сири дахь “Хесболла” террорист бүлэглэлийн болзошгүй дайралтыг няцаахын тулд энэ өндөрлөг чухал ач холбогдолтой” гэжээ.

  Хоёр орны удирдагчдын уулзалтын өмнөхөн Палестинаас харвасан пуужин Израилийн газар нутгийн төв хэсэгт долоон хүн шархдуулсны хариуд Израилийн зэвсэгт хүчин Газын зурваст хариу цохилт өгсөн аж. Доналд Трамп Израиль өөрийгөө хамгаалахын тулд ийм арга хэмжээ авахаас өөр аргагүй гэж мэдэгдсэн юм.

Б.Туг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ