Сирид террористуудын отолтод орсон Оросын офицерууд амь үрэгджээ
Сирид хоёрдугаар сарын сүүлээр Оросын гурван цэргийн албан хаагч амь үрэгдсэн хэмээн Оросын Батлан хамгаалах яам мэдэгдсэн тухай “ТАСС” агентлаг уламжиллаа.
Оросын цэргийн цуваа Сирийн Дейр Эс Зор мужийн нэгэн сууринд хүмүүнлэгийн тусламж хүргээд хуаран руугаа буцаж явахдаа террористуудын отолтод орсон аж. Алан хядагчидтай хийсэн тулалдааны явцад гурван офицер сураггүй алга болсон тухай мэдээлэл өмнө нь гарч байсан бөгөөд амь үрэгдсэн нь саяхан тогтоогджээ.
Сири дахь Оросын тусгай албаныхан аллагад оролцсон гуч гаруй террористийг саяхан илрүүлж устгасан байна. Амь үрэгдэгсдийн хоёр нь Оросын зэвсэгт хүчний хурандаа, нэг нь хошууч байжээ.
Оросын зэвсэгт хүчин Сирид орсноос хойш 100 гаруй хүнээ алдсан хэмээн “Reuters” агентлаг мэдээлжээ.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ