Трамп Голаны өндөрлөгийг Израилийн эзэмшлийнх гэдгийг хүлээн зөвшөөрөв


  

АНУ-ын  засаг захиргаа Голаны өндөрлөгийг Израилийнх гэж хүлээн зөвшөөрөх тухай зарлигт ерөнхийлөгч Дональд Трамп гарын үсэг зурсныг  Ройтерс агентлаг мэдээлжээ


Америкийн удирдагч Вашингтонд израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай уулзахынхаа  өмнө уг баримт бичигт гарын үсэг зурсан байна. Энэ алхам нь  дөрөвдүгээр сарын 9-нд болох сонгуульд еврейн улсын засгийн газрын тэргүүнд туслаж болохыг агентлаг тэмдэглэжээ.  Харин үүнээс болоод бүс нутгийн байдал хурцдаж мэднэ.


НҮБ, ЕХ, Орос, Арабын улсуудын холбоо эсэргүүцэж байна. Дэлхийн хамтын нийгэмлэг Голаны өндөрлөгийг Израилийн эзэмшил гэдгийг хүлээн зөвшөөрөхөөр Дональд Трамд шийдвэрлэснийг бараг нэгдмэл фронтоор буруушаажээ. Энэ шийдвэр нь эцсийн бүлэгт өөрсдөд нь цохилт болно  гэж израильчууд ч  бас болгоомжилж байна.


1944 оноос Сирийнх байсан Голаны өндөрлөгийг Израиль 1967 оны зургаан өдрийн дайны үеэр булаан эзлэжээ.  1981 онд Израилийн парламент  энэ нутаг дэвсгэрийг тус орных гэдгийг дангаар тунхагласан “Голаны өндөрлөгийн тухай” хуулийг батласан байна. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 497 тоот тогтоолд үүнийг хүчингүй гэдгийг  хүлээн зөвшөөрсөн бөгөөд Сири улс энэ нутгийг өөрийнх гэж үзсээр байгаа юм. 


С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ