НӨАТ-ын урамшууллыг улирал тутам олгоно

Иргэдийн худалдан авалтын НӨАТ-ын буцаан олголтыг улирал тутам олгох боломжтой гэж Сангийн сайд Ч. Хүрэлбаатар мэдэгдэж байна.

Энэ талын бүртгэл, мэдээллийн систем бэлэн болж, бүр сар тутам буцаан олгох техникийн боломж ч бүрдээд байгааг хэлж байна. Гэхдээ Татварын багц хуулинд НӨАТ-ын буцаан олголтыг улирал тутам олгохоор тусгаад байна. Сар бүр олгоход иргэдийн авах буцаан олголтын хэмжээ бага буюу тодорхой хэмжээгээр хуримтлал үүсээгүй байдаг тул ийнхүү улиралд нэг удаа олгож байхаар болоод байна. Ингэхдээ буцаан олголтын хувь хэмжээг нэмэхгүй гэдгээ мэдэгдлээ.

Манай улсад НӨАТ-ын тухай хууль хэрэгжиж эхлээд гурван жил болж байна.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ