Ноолуур 110-125 мянган төгрөгийн ханштай байна
Өнөөдрийн байдлаар зүүн аймгуудын ноолуурыг ченж нар малчдын гар дээрээс 120-125 мянган төгрөгөөр худалдан авч цааш нь БНХАУ-руу гаргахдаа 130-135 мянган төгрөгөөр бөөндөн өгч байна. Сүүлийн хэдэн жилийн дүр зургаас харахад, ноолуурын ханш жилээс жилд тогтмол 10-20 мянган төгрөгөөр өсч байна. “Эмээлт" зах дээр нэг килограмм нь 115-120 мянган төгрөгийн ханштай байна. Сүүлийн өдрүүдэд ченжүүдийн нөлөөгөөр ноолуурын ханш өссөөр байгааг ноолуурын зах зээлийн гол санхүүжилтийг гаргадаг БНХАУ-ын боловсруулах үйлдвэрүүдийн эрэлт өнгөрсөн жилээс эхлэн сэргэсэнтэй холбоотой аж. Энэ сарын 22, 23-нд Сүхбаатар болон Хэнтий аймагт “Ноолуурын төвлөрсөн дуудлага худалдаа"-г зохион байгуулжээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ