Япон дахь АНУ-ын цэргийн баазад хийн баллон дэлбэлжээ


Японы Окинава арал дахь АНУ-ын тэнгисийн цэргийн Кэмп Цукераны бааз руу үл таних хүмүүс нэвтэрч хийн баллон дэлбэлсэн тухай Kyodo” агентлаг уламжиллаа.

Үл таних хүмүүс баазын хашааг эвдлэн дотогш нэвтрээд Японы Батлан хамгаалах яамны төлөөлөгчид байрладаг байшинд хийн баллон тавиад дэлбэлсэн аж. Дэлбэрэлтэд хүн өртөөгүй байна.

Кэмп Цукераны баазад Окинава дахь АНУ-ын тэнгисийн цэргийн штаб байрладаг ажээ. Окинава аралд Японд буй АНУ-ын бүх цэргийн объектын 70 хувь нь төвлөрдөг байна. Окинавагийн оршин суугчид АНУ-ын цэргийн объектуудыг нүүлгэхийг шаардсаар байгаа билээ.

Б.Туг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ