Доналд Трампыг “Оросын хэрэг”-т буруутгаж чадсангүй
АНУ-ын тусгай прокурор Роберт Мюллер 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Орос хөндлөнгөөс нөлөөлсөн эсэх, Доналд Трампын штаб Оросын талтай хуйвалдсан эсэхийг шалгах “Оросын хэрэг” гэгч мөрдөн байцаах ажиллагааг энэ сарын 23-нд дуусган тайлагнажээ.
АНУ-ын Ерөнхий прокурор Вильям Барр мэдэгдэхдээ, Роберт Мюллер Доналд Трампыг “Оросын хэрэг” гэгчид буруутгаж чадаагүй гэсэн байна.
Доналд Трамп мөрдөн байцаах ажиллагааны дүн гарсны дараа “Twitter” хуудсандаа, “Намайг ер хуйвалдаагүй, шүүх ажиллагаанд ер саад учруулаагүй гээд бүрэн цагаатгалаа. Америкийг аугаа хэвээр байлгая!” гэж бичжээ.
Харин түүний хүү, бага Доналд Трамп эцгийг нь зохиомол хэрэгт буруутгаж байсан хүмүүст хариуцлагад татахыг уриалж, “Оросын хэрэг”-ийг Америкийн ардчилалд хар толбо үлдээсэн хамгийн том луйвар гэжээ.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ