Хятадад химийн үйлдвэр дэлбэрч 44 хүний аминд хүрээд байна
Хятадын Зянсу мужийн Янчен хот дахь "Зянсу Тянжаи" химийн үйлдвэрт өчигдөр дэлбэрэлт болсны улмаас 44 хүн амиа алдаж, ойр орчмын 16 эмнэлэгт бэртэж гэмтсэн 640 хүнийг хүргээд буй тухай “Шинхуа” агентлаг мэдээллээ.
Яаралтай тусламж үзүүлэх ажиллагаанд 3500 эмнэлгийн ажилтан, түргэн тусламжийн 90 машин, 16 эмнэлэг оролцжээ. Эмнэлэгт хүргэгдсэн 32 хүний биеийн байдал туйлын хүнд, 58 хүнийх хүнд байгаа аж.
Өчигдрийн 14.00 цагийн орчимд болсон дэлбэрэлт маш хүчтэй байсан бөгөөд хөрш зэргэлдээ Ланьюнган хотод 2.2 магнитудын газар хөдлөлт мэдрэгдсэн байна.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ