Венесуэлд Гуайдогийн талын хүнийг баривчилжээ


49 настай Роберто Марреро Борхасын гэрээс “байлдааны зэвсэг”, их хэмжээний мөнгө гарчээ.

 Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдогийн нарийн бичгийн дарга Роберто Марреро Борхасыг террорын бүлгийн үйл ажиллагаанд оролцож, улстөрчид болон цэргийнхний амь насанд халдахаар төлөвлөж байсан гэх сэжигээр баривчилсан байна. Тус улсын дотоод хэргийн сайд Нестор Реверолийн  хэлснийг иш татан хэвлэлд ингэж мэдээлжээ.

 

Тэр телевизийн “Venezolana de Television” сувгийн нэвтрүүлэгт оролцохдоо,  нэгжлэг хийхэд 49 настай сэжигтнээс “байлдааны зэвсэг” болон их хэмжээний гадаад валют гарсан тухай ярьсан байна.

 

“Колумби улс болон Төв Америкийн хөлсний этгээдүүдийн оролцоотойгоор улс төрийн удирдагчид, цэргийн шүүгчдэд халдаж, түүнчилэн стратегийн объектуудад хясан боох ажиллагаа явуулахаар  төлөвлөж байсан террорын ээлжит бүлгийг бид устгаж чадлаа” гэж Ревероль хэлжээ.

 

Марреро болон сөрөг хүчний депутат Серхио Вергара нарыг Венесуэлийн тагнуулын албаныхан саатуулж, гэрт нь нэгжлэг хийснийг Гуайдо түрүүнд нь мэдээлсэн байна.  Үүний дараа Вергара үнэхээр нэгжлэг болсон, гэхдээ намайг саатуулаагүй гэж Твиттерт бичжээ. Ингэхдээ тэр Марреро саатуулагдсаныг мэдээлсэн байна.

 

С.Инда

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ