Ирэх сарын 1-нээс өр, орлогын харьцаа 60:40 болж, буурлаа

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр /2019.03.21/ хуралдаж Бодлогын хүүг 11 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргасан байна. Мөн тэтгэврийн зээлээс бусад  иргэдийн хэрэглээний зээлийн  өр, орлогын харьцааны дээд хязгаарыг 60 хувиар шинэчлэн тогтоожээ.

Энэ тогтоолын дагуу 2019 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс хойш шинээр олгох, нөхцөлийг нь өөрчлөх иргэдийн хэрэглээний зээлийн хувьд сарын зээлийн болон үндсэн төлбөр нь сарын орлогын 60 хувиас давж болохгүй аж.

Сануулахад, 2018 оны зургаадугаар сарын 15-ны өдөр Монголбанкны Мөнгөний бодлогын хороо хуралдаж иргэдийн хэрэглээний зээлийн хувьд өр, орлогын харьцаанд дээд хязгаар тогтоох тухай шийдвэрийг гаргасан. Энэ тогтоолын дагуу 2019 оны  нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хойш иргэдэд шинээр олгох  зээлийн болон үндсэн төлбөр нь сарын орлогын хэмжээний 70 хувиас давж болохгүй байх шийдвэрийг гаргасан бол дээрх шийдвэрээ эргэн харж  хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааг 60  хувь болгосон гэсэн үг. Ингэснээр иргэдийн зээл авах хэмжээ нэмэгдэх юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ