Казахстаны нийслэл Астанагийн нэрийг Нурсултан гэж өөрчилнө


Нурсултан Назарбаев Казахстаны Ерөнхийлөгчөөс сайн дураар огцорсны дараа тус улсын төрийн тэргүүнд парламентын дарга Касым-Жомарт Токаев томилогдон өчигдөр тангараг өргөжээ.  

Казахстаны шинэ Ерөнхийлөгчийн анхны санаачлага нь нийслэл Астана хотын нэрийг Нурсултан гэж өөрчлөх явдал байв. Касым-Жомарт Токаев Казахстаны парламентэд үг хэлэхдээ, “Бидний агуу удирдагч, анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын гавьяаг мөнхжүүлэхийн тулд нийслэл хотоо түүний нэрээр нэрлэх шаардлагатай гэж үзэж байна” гэж мэдэгджээ. Парламентын гишүүд түүний санаачлагыг санал нэгтэй дэмжсэн байна.

Касым-Жомарт Токаев Ерөнхийлөгч болсонтой холбогдуулан тус улсын парламентын даргаар Нурсултан Назарбаевын охин Даригаг томилжээ. Дарига Назарбаева 2016 оноос эхлэн парламентын гишүүн болжээ. Үүнээс өмнө тэрээр Засгийн газрын орлогч дарга, мэдээллийн “Хабар” агентлагийн даргаар тус тус ажиллаж байсан аж.

Б.Туг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ