Орос, Хятад Амур мөрөн дэх төмөр замын гүүрийг холбожээ
Оросын тал Амур мөрөн дэх төмөр замын гүүрийн инженерийн ажлыг дуусгаснаар Орос, Хятадыг холбосон тус гүүрийн хоёр хэсэг хоорондоо холбогдсон тухай “РИА Новости” агентлаг уламжилжээ.
Гүүрний ерөнхий инженер Ли Хуачао хэлэхдээ, гүүрний барилгын бүх ажлыг ирэх долдугаар сард дуусгах ба энэ жилдээ багтаан галт тэрэг явуулж эхлэхээр төлөвлөжээ.
Нижнеленинскоег Тунцзянтай холбосон 2.2 км урт тус гүүрний ажил 2014 онд эхэлжээ. Энэхүү гүүрээр жилд 21 сая тонн ачаа тээвэрлэх боломжтой юм байна. Үүнээс гадна Хятад руу Кимкан-Сутарын уулын баяжуулах үйлдвэрийн төмрийн хүдрийн бэлдмэлийг экспортлох хамгийн дөт зам нээгдэх ажээ.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ