Якутад хууль бус цагаачдын эсрэг үймээн дэгджээ


Энэ сарын 17-ны шөнө Якутад хууль бусаар цагаачлан ирж таксичнаар ажилладаг 23 настай Киргизийн иргэн якут эмэгтэйг хүчиндсэн хэрэг гарчээ. Гэмт этгээд 36 настай эмэгтэйг хүчээр машиндаа суулган авто засварын газар аваачиж хүчиндсэн аж.

Улмаар хоёр танилаараа харуулдуулан үлдээгээд явжээ. Гэвч хоёр эрэгтэйг унтангуут эмэгтэй зугтаж Цагдаагийн газар хандсан байна. Цагдаа нар гэмт хэрэгтнийг шуурхай илрүүлэн сатуулжээ.

Энэ тухай мэдээ түгэнгүүт Якутск хотын төвд Дундад Азиас ирсэн хууль бус цагаачдыг эсэргүүцсэн цуглаан болж, хэсэг залуучууд цагаачдын эзэмшдэг жимс, ногооны асруудыг түйвээжээ. Нэлээд хэдэн цагаач зодуулан бэртэж гэмтжээ. Түүнчлэн Якутскийн удирдлага хууль бус цагаачдын ажиллаж болох газруудад гэнэтийн шалгалт хийсэн байна.

Якут Сахагийн Төрийн зөвлөлийн төлөөлөгч Любомир Михайлов хэлэхдээ, хууль бус цагаачлал, мөн хууль бус бизнесийн эсрэг хатуу арга хэмжээ авах болно гэж мэдэгджээ.

Б.Туг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ