Сайд Д.Сумъяабазарын хүү Америкт цэргийн академи төгсчээ
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Монгол Улсын аварга Д.Сумъяабазар, мисс Ч.Мичидмаа нарын ууган хүү Дамдинбазар нь АНУ-ын Миссури мужийн Цэргийн академи төгсчээ.
Төгсөлтийн баяраар “Cadet who conducts him with honor” хүндэт шагнал хүртэн, “Captain” цолонд хүрчээ. Мөн тэрбээр 2016 онд Грегори МакДоналдын нэрэмжит шагнал хүртэж байсан аж.
Хүүгийнхээ төгсөлтийн баярт оролцсон мисс Ч.Мичидмаа өөрийн сэтгэгдэлээ цахим орчинд хуваалцахдаа, “Ээжийгээ үргэлж сэтгэл дүүрэн байлгадаг хүүдээ болон хүүтэй минь мөр зэрэгцэж төгссөн бүх хөвгүүд, эрчүүддээ эр цэргийн баярын мэнд хүргэе. Cэлэмтэй төгсөх нь энэ сургуулийн хүүхдүүдийн чин эрмэлзэл, нэр төрийн хэрэг байдаг бөгөөд Сэлэмний ёслол нь нулимс унагаж сэтгэл хөдөлгөсөн, үнэхээр сүрлэг” гэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ