Кикбоксчин Халимагийн тэргүүн болов


Оросын ерөнхийлөгч Владимир Путин Халимагийн шинэ тэргүүнийг томилжээ. Энэ нь тус бүгд найрамдах улсад нэртэй тамирчин асан Бату Хасиков юм гэж Кремлийн сайтад мэдээлсэн байна.

Халимагийн өмнөх  тэргүүн Алексей Орлов лхагва гарагт огцорсон байна. Гэвч түүний суудал удаан хугацаагаар эзгүй байсангүй. 

Владимир Путин түүний оронд кикбосчин асан Бату Хасиковыг томилжээ. Түүнд тус бүгд найрамдах улсын тэргүүний үүргийг түр гүйцэтгэхийг даалгасан байна. 

Хасиков  дэлхийн кикбоксын нэг бус  удаагийн аварга бөгөөд “Fight Nights Global” компанийг  үндэслэгч юм. Томилогдохоосоо өмнө тэр ОХУ-ын залуучуудын хэрэг эрхэлсэн агентлагийн тэргүүний зөвлөхөөр ажиллаж байжээ. 


С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ