АНУ-ын эсрэг хэрэглэх асар их хүчтэй зэвсэг бүтээж болох гэнэ


 

Хэрвээ АНУ цөмийн зэвсэг туршихаа  азнах шийдвэрийг зөрчвөл, Орос улс асар их хүчтэй зэвсэг бүтээж болох юм гэж  Оросын пуужин, артиллерийн шинжлэх ухааны академийн мэдээллийн бодлогын ерөнхийлөгчийн орлогч, цэргийн шинжлэх ухааны доктор Константин Сивков мэдэгджээ.

“Харин хэрвээ АНУ цөмийн зэвсэг туршихаа азнах шийдвэрээс гарахаар зарлавал,  бид ч мөн ингэж зарлаж, асар их хүчтэй зэвсэг бүтээж, түүнийг турших хэрэгтэй болно” гэж шинжээч хэлсэн байна.  

АНУ дунд болон ойрын тусгалын пуужингийн тухай гэрээгээр хориглосон пуужинг найм болон арваннэгдүгээр сард туршихаар төлөвлөж байгаа нь америкийн тал гэрээг аль эрт зөрчсөнийг нотлож байна гэдэгт шинжээч итгэлтэй байна. Ийм нөхцөлд Орос улс  зайнаас удирддаг цөмийн шумбагч “Посейпон”гэдэг аппарат бүтээх ажлын тухай сануулж, түүнчилэн  дунд тусгалын “Калибр-М” пуужинг  тив хоорондын далавчит пуужин болгож шинэчлэх хэрэгтэй болно гэж Сивков үзэж байна.

“Нөхцөл байдал ямар ч байдлаар эргэлээ  гэсэн АНУ газрын хөрснөөс арчигдаж болох юм гэдгийг тус улсад ойлгуулах хэрэгтэй. Хавцал, хагарлуудад цохилт өгнө гэдгийг Оросын тал тов тодорхой мэдэгдэх хэрэгтэй” гэж цэргийн шинжлэх ухааны доктор мэдэгджээ.

Сивков 210 тэрбум ам. доллараар халуун цөмийн мега пуужин бүтээхийг 2018 оны хоёрдугаар сард санал болгосон юм.

АНУ-ыг дунд болон ойрын тусгалын пуужингийн  тухай гэрээнээс  гарвал хариуд нь жишээлвэл “Йеллоустоуны  галт уулыг дэлбэрэхэд хүргэх  зэрэг геофизикийн сүйтгэлт үр дагаврыг АНУ-ын нутаг дэвсгэрт  үүсгэж” чадах маш хүчтэй цэнэгт хушуу бүтээж, цөмийн зэвсгийн уламжлалт биш зөөгч байрлуулахыг Сивков 2017 оны арваннэгдүгээр сард Оросын удирдлагад  зөвлөж байжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ