Нурсултан Назарбаев Казахстаны Ерөнхийлөгчөөс сайн дураар огцорчээ


1989 оноос Казахстаныг тасралтгүй удирдсан 79 настай Нурсултан Назарбаев Казахстаны Ерөнхийлөгчөөс сайн дураар огцорсноо телевизээр мэдэгдсэн байна. Тус улсын Үндсэн хуулийн дагуу төрийн тэргүүний үүргийг парламентын дарга Касым-Жомарту Токаев түр хугацаагаар гүйцэтгэх ажээ.

Нурсултан Назарбаев мэдэгдэхдээ, Казахстаны дотоод ба гадаад бодлогод нэлээд эрх үүрэгтэй Аюулгүй байдлын зөвлөлийн даргын албаа үргэлжлүүлэн гүйцэтгэхээс гадна Елбасы буюу үндэстний удирдагч, анхны Ерөнхийлөгчийн онцгой статусаа хадгална гэжээ.

Ажиглагчдын үзэж буйгаар Нурсултан Назарбаев Ерөнхийлөгчөөс сайн дураар татгалзсан ч хүчний байгууллагуудыг хянадаг Аюулгүй байдлын зөвлөлийг удирдан улс төрийн хариуцлагыг бүрэн үүрэлгүй улс орноо “хөшигний цаанаас” удирдсаар байх аж.

Казахстаны парламент удахгүй Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг зарлах гэнэ.

Б.Туг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ