NASA: Берингийн тэнгис дээр солир дэлбэрсэн байна
Оросын хилээс нэлээд хэдэн зуун километрийн хол Берингийн тэнгис дээр сүүлт одны хүчтэй дэлбэрэлт болсныг НАСА-гийн мэргэжилтнүүд бүртгэж авчээ.
Хэвлэлд бичсэнээр, сансрын биет бүр өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 18-нд агаар мандалд орж ирснийг америкийн эрдэмтэд ажигласан байна. Энэ биетийн хурд нь секундэд 32 километр байсан бөгөөд дэлбэрэлтийн хүч 173 орчим килотонн байсан нь Хирошимад хаясан атомын бөмбөгнийхээс их байжээ.
Сансрын биетийн орж ирсэн тэр нутаг нь огт зэлүүд газар байсан учир, болсон явдал анзаарагдалгүй өнгөрсөн байна. НАСА-гийн эрдэмтэд дэлбэрэлтийн зургийг судлаж дууссаны дараа л энэ тухай мэдээлэл гарчээ.
Сүүлийн 30 жилд үүнээс хүчтэй дэлбэрэлт нь Челябинскийн нөгөө алдартай сүүлт одны дэлбэрэлт байсан юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ