Украины Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд хошин шогийн жүжигчин Зеленский тэргүүлж байна
Украйны оршин суугчдын ;дөнгөж 14,22% нь л одоогийн ерөнхийлөгч Петр Порошенког улираан сонгоход бэлэн байна гэсэн судалгаа гарчээ.
Украины ерөнхийлөгчид нэр дэвшиж буй хошин шогийн жүжигчин, найруулагч Владимир Зеленский өрсөлдөгчдөөсөө хол тасарч, тус оронд сонгуулийн өмнөх сунгааг тэргүүлж байна. Ирэх сонгуулиар энэ орны оршин суугчдын 34% нь Зеленскийн төлөө саналаа өгөхөд бэлэн байгаа ажээ.
Тэрээр Украины бараг бүх бүс нутагт баараггүй тэргүүлж байна. Зеленскийг Днепропетровск (46%), Харьков, Сумский, Запорож (тус бүр 40%) мужид хамгийн их дэмжлэг хүлээж байна.
Одесс, Ровно, Николаев, Херсон, Өвөр Карпатын мужид шинэ улс төрчийг 40 хувиас цөөн нь дэмжиж байгаа тухай мэдээ байна. Гэвч санал асуулгад оролцогчдын 70% нь Зеленскийг хоёр дахь шатанд гарсан тохиолдолд түүний төлөө саналаа өгөхөд бэлэн байгаа ажээ.
Харьцуулах үүднээс дурьдахад, тус орны одоогийн ерөнхийлөгчийг улираан сонгоход 14,22% нь бэлэн байгаа бол, “Батькивщина” намын тэргүүн Юлия Тимошенког 12,9% нь дэмжиж байна.
Украинд ерөнхийлөгчийн сонгууль гуравдугаар сарын 31-нд болох юм.
Тус улсын улс төрийн шинжээчид түүнийг Ерөнхийлөгч болвол Украин улс сүйрнэ гэж бичиж байгаа аж. Зеленскийд саналаа өгнө гэж ярьж байгаа хүмүүс өөрсдөө ч түүнийг шоолж байгаа гэж нэгэн шинжээч ярьсан байна.
Владимир Зеленский багадаа Монголд амьдарч байсан гэдэг. Тэрбээр аавыгаа Монголд томилолтоор ажиллаж байхад Эрдэнэт хотод нэгдүгээр ангиа төгссөн тухай ч мэдээ байдаг.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ